Wednesday, July 30, 2008

анх харсан нь

Хуучин ММС Чариотоо бараг 6 жил унасны эцэст 7-24-нд гэнэт зарчихаад черокиний эрэлд гарлаа.

1. Галлопер мотор коробкатай нэг дөрвөлжингийн сураг гараад би очиж үзсэн боловч бичиг баримт нь будлиан ихтэй, 3 жил үзлэг тооллогод ороогүй, хийх юм ихтэй байсан тул больчихлоо

2. 1994 оны монголд 3 жил болж байгаа, бензин+газ, Cherokee XJ, бүх юм нь өөрийнхөөрөө, доогуураа тос гоожилттой...



3. 1997 оны, монголд 1 жил болж байгаа Grand Cherokee, ноднин хөдөө явж байгаад коробкоо эвдээд галлопер мотор коробка тавьсан, одоо жаахан дуутай, янзлах юм бас бус бий, өөрийнх нь мотор бас байгаа (зарна) гэсэн. Уг нь дажгүй боловч би өөрөө XJ сонирхоод байгаа юм.

No comments:

Post a Comment